Бүлэг

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7
  8. 8
  9. 9
  10. 10
  11. 11
  12. 12
  13. 13
  14. 14

Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ.Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.

2. Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ.Түүнд хандаж “Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач.Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.

3. Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй.Бид гарын бүтээлээ «Манай Бурхан» гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог”.

4. Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана.Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.

5. Би Израильд шүүдэр шиг байх болно.Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.

6. Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.

7. Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан,усан үзмийн мод шиг цэцэглэх болно.Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.

8. Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ?Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ.Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.

9. Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго.Гярхай нэгэн эдгээрийг мэдэг.Учир нь ЭЗЭНий замууд зөв юм.Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.