Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 13:8-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч,тэдний цээжийг нь яран тастах болно.Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.

9. Израиль аа, чи Миний эсрэг, өөрийнхөө тусламжийн эсрэг байгаа нь чиний сүйрэл билээ.

10. “Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?

11. Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.

12. Ефраимын хууль бус явдал нь хязгаарлагдаж, нүгэл нь хадгалагджээ.

13. Хүүхэд төрүүлэхийн өвдөлт түүн дээр иржээ.Тэрээр ухаантай хүү биш юм.Учир нь умай нээгдэж байхад түүний саатах цаг нь биш билээ.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 13