Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 13:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.

6. Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон.Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ.Тийм учраас тэд Намайг мартсан.

7. Тиймээс Би тэдэнд арслан шиг хандах болно.Ирвэс шиг Би замын хажууд отох болно.

8. Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч,тэдний цээжийг нь яран тастах болно.Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.

9. Израиль аа, чи Миний эсрэг, өөрийнхөө тусламжийн эсрэг байгаа нь чиний сүйрэл билээ.

10. “Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?

11. Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.

12. Ефраимын хууль бус явдал нь хязгаарлагдаж, нүгэл нь хадгалагджээ.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 13