Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 13:10-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. “Надад хаан ба ноёдыг өгөөч” хэмээн чи хүсэмжилсэн. Чиний бүх хотод чамайг аврах чиний хаан хаана байна вэ? Шүүгчид чинь одоо хаана байна вэ?

11. Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.

12. Ефраимын хууль бус явдал нь хязгаарлагдаж, нүгэл нь хадгалагджээ.

13. Хүүхэд төрүүлэхийн өвдөлт түүн дээр иржээ.Тэрээр ухаантай хүү биш юм.Учир нь умай нээгдэж байхад түүний саатах цаг нь биш билээ.

14. Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу?Би тэднийг үхлээс золих уу?Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ?Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ?Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 13