Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 13:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ефраимыг ярихад хүмүүс чичирч байв.Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалыг шүтсэнээр тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.

2. Одоо ч тэд улам бүр нүгэл үйлдэж,өөрсдөдөө зориулан мөнгөөр цутгамал хөргүүдийг хийдэг.Чадварлаг урласан шүтээнүүд дархдын гар урлал байх боловчТэд тэдэнд “Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг” гэжээ.

3. Тэгэхээр тэд өглөөний манан шиг,удахгүй алга болдог шүүдэр шиг,үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.

4. Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан.Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан.Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.

5. Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.

6. Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон.Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ.Тийм учраас тэд Намайг мартсан.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 13