Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 10:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Самари нь усны мандал дээрх мөчир мэт хаантайгаа хамт тайрагдах болно.

8. Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно.Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана.Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд,толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.

9. Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ.Тэнд тэд зогсдог.Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?

10. Хүссэн үедээ Би тэднийг жанчина.Тэд өөрсдийн хоёр гэмийн төлөө хүлэгдэх үед ард түмнүүд ч тэдний эсрэг цугларах болно.

11. Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ.Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно.Би Ефраимыг морин тэргэнд хөллөж,Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.

12. Зөв шударгыг тариалж, энэрэнгүйгээр хурааж ав.Боловсруулаагүй газраа хагал.Учир нь ЭЗЭН чиний дээр зөв шударгыг асгахаар ирэх хүртэл Түүнийг хайх цаг нь одоо билээ.

13. Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан.Та нар худлын жимсийг идсэн.Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул

14. танай ард түмний дунд хөл үймээн дэгдэнэ.Шалман нь Бет-арбелыг сүйтгэсэн өдөр шиг та нарын бүх бэхлэлт сүйтгэгдэх болно.Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.

15. Тийнхүү та нарын агуу хилэнцэт явдлын чинь төлөө эдгээр зүйлс нь та нарт үйлдэгдэх болно.Үүрийн гэгээнээр Израилийн хаан бүрэн таслагдах болно.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 10