Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хосеа 1:6-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад—Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй.

7. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.

8. Ло-рухамаг хөхнөөс гарах үед Гомер дахин жирэмслэн хүү төрүүлжээ.

9. ЭЗЭН айлдсан нь—Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш бөгөөд Би та нарын Бурхан биш гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хосеа 1