Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаггаи 2:3-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. “Та нарын дунд үлдсэн, энэ сүмийг урьдын сүр жавхлантай байдлаар нь үзсэн хүн байна уу? Одоо энэ сүм та нарт ямар харагдана вэ? Энэ нь та нарын нүдэнд юу ч биш мэт харагдахгүй байна гэж үү?

4. Гэвч одоо Зеруббабел аа, зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа мөн зоригтой байгтун. Энэ газрын ард түмэн та нар бүгдээрээ зоригтой байгтун” гэж ЭЗЭН тунхаглаад “Би та нартай хамт байгаа учраас ажиллагтун” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдав.

5. “Та нарыг Египетээс гарах үед Миний та нарт тогтоосон амлалтын хувьд, Миний Сүнс та нарын дунд оршиж байгаа. Бүү айгтун”.

6. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тун удахгүй дахин нэг удаа Би тэнгэр ба газар, далай ба хуурай газрыг сэгсрэх гэж байна.

7. Би бүх үндэстнийг сэгсэрнэ. Тэд бүх үндэстний эд баялагтай хамт ирнэ. Би энэ өргөөг цог жавхлангаар дүүргэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

8. “Мөнгө Минийх, алт Минийх” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

9. “Энэ өргөөний хожмын сүр жавхлан, урьдынхаасаа илүү агуу байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад “Энэ газарт Би амар тайвныг өгнө” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна гэв.

10. Дариусын хоёр дахь жилийн есдүгээр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаид ирж айлдсан нь—

11. Түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Одоо тахилч нараас хууль асуугтун.

12. Хэрэв хүн ариун махыг хувцасныхаа хуниасанд авч яваад үүгээрээ талх, эсвэл болсон хоол, дарс, тос, эсвэл өөр ямар нэгэн хоолонд хүрвэл тэр нь ариун болох уу?” гэсэнд тахилч нар—Үгүй хэмээн хариулцгаав.

13. Дараа нь Хаггаи—Хэрэв хүүрт хүрч бузартсан хүн эдгээрийн аль нэгэнд нь хүрвэл тэр нь бузар болох уу? гэсэнд тахилч нар—Энэ нь бузар болно хэмээн хариулцгаав.

бүрэн бүлгийг уншина уу Хаггаи 2