Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаггаи 1:7-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!

8. Уул өөд явж, мод авчран өргөөг минь баригтун. Тэгвэл Би үүнийг чинь таашаан, алдаршуулагдах юм гэж ЭЗЭН айлдаж байна.—

9. Та нар ихийг хүлээсэн боловч өчүүхэн л ирсэн. Та нар гэр уруугаа зөөхөд Би түүнийг чинь хийсгэсэн. Яагаад? Түмэн цэргийн ЭЗЭН тунхаглах нь—Яагаад гэвэл та нар цөмөөрөө өөр, өөрийн гэр уруу гүйлдэж байхад Миний өргөө эзгүй хоосон байна.

10. Тэгэхээр та нараас болж, тэнгэр шүүдрээ татаж, газар үр шимээ зогсоосон.

11. Би газар дээр, уулсын дээр, үр тариа ба шинэ дарсан дээр, тосон дээр, газрын үр шимийн дээр, хүн ба мал дээр, та нарын гарын бүхий л хөдөлмөр дээр ган гачгийг дуудсан гэв.

12. Шеалтиелын хөвгүүн Зеруббабел ба тэргүүн тахилч Иехозадакийн хөвгүүн Иошуа нар үлдсэн бүх ард түмнийхээ хамт өөрсдийн Бурхан ЭЗЭНий дуу хоолой ба Түүний илгээсэн эш үзүүлэгч Хаггаин үгийг дуулгавартай дагасан. Ард түмэн ЭЗЭНээс эмээв.

13. Тэгээд ЭЗЭНий элч Хаггаи ЭЗЭНий захиасыг ард түмэнд дамжуулан—“Би та нартай хамт байдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаггаи 1