Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаггаи 1:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дариус хааны хоёр дахь жилийн зургадугаар сарын эхний өдөр ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан Иудагийн захирагч, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел болон тэргүүн тахилч, Иехозадакийн хөвгүүн Иошуа нарт ирж, айлдсан нь—

2. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ ард түмэн «Цаг нь болоогүй. ЭЗЭНий өргөөг барих цаг нь ч болоогүй» гэдэг”.

3. Тэгээд ЭЗЭНий үг эш үзүүлэгч Хаггаигаар дамжуулан ирж айлдсан нь—

4. Энэ өргөө эзгүйрэн хоосроод байхад гоёмсог гэртээ суух нь та нарын хувьд цаг нь мөн гэж үү?

5. Иймээс одоо, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!

6. Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн чинь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.

7. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна.—Өөрсдийн зам мөрөө хянагтун!

бүрэн бүлгийг уншина уу Хаггаи 1