Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хабаккук 2:8-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учиртэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.

9. Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!

10. Олон ард түмнийг мөхөлд хүргэснээрээчи өөрийнхөө гэрт гутамшигт зүйлийг дуудаж,чи өөрийнхөө ч эсрэг нүгэл үйлдэж байна.

11. Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч,модон байшингийн яс модод түүнд хариулах болно.

12. Цус урсган хот босгож,хүчирхийллээр суурин байгуулагч хүн хөөрхийлөлтэй еэ!

13. Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн,үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?

14. Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адилдэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.

15. Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан,хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ!

16. Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно.Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн.ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж,асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.

17. Ливанд үйлдэгдсэн хүчирхийлэл чамайг эзэмдэн,чиний тэднийг айлгаж байсан араатнуудынх нь сүйрэл чамайг хучих болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.

18. Шүтээнийг хүн сийлэн бүтээсэн хойно түүний ашиг тус юу вэ?Эсвэл худал хуурмагийг заагч баримал хөргүүдийн ашиг тус юу вэ?Үүнийг хийгч нь ярьж чаддаггүй шүтээнүүдийг урлахдаагарын бүтээлдээ л итгэн найддаг билээ.

бүрэн бүлгийг уншина уу Хабаккук 2