Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хабаккук 2:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Би манааныхаа байранд зогсож,бэхлэлтэн дээр байрлан суух болно.Тэрээр надад юу айлдахыг, мөн зэмлүүлсэн үедээби хэрхэн хариулж болохыг мэдэхийн тулд би ажигласаар байх болно.

2. Тэгтэл ЭЗЭН надад хариулан,“Үзэгдлийг уншсан нэгэн гүйн зугтахын тулд түүнийг тэмдэглэн,хавтангууд дээр сийлэн бич.

3. Учир нь энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн.Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм.Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн.Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ.

4. Харагтун, бардам нэгний хувьд, доторх сэтгэл нь зөв бус байдаг юм.Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна.

5. Тэрээр дарсанд хууртан, ихэрхэг болж, зүгээр ч тогтож суудаггүй.Тэрээр Үхэгсдийн орон мэт идэх дур хүслээ ихэсгэж,үхэлтэй адил хэзээ ч ханаж цаддаггүй.Тэр бас бүх үндэстнийг өөртөө цуглуулан,бүх ард түмнийг өөртөө хураана.

6. Тэд бүгдээрээ түүний эсрэг доог тохуу хийсэн дуу дуулж,түүнийг доромжлон, үг цухуйлган,«Өөрийн бус юмыг өсгөж,өөрийгөө зээлээр баяжуулагч нэгэн хөөрхийлөлтэй еэ!Хэдий болтол ингэх гэсэн юм бол?» гэхгүй гэж үү?

7. Чамд зээлдүүлэгч нар гэнэт босож,чамайг сэгсрэгчид сэрэхгүй гэж үү?Үнэхээр чи тэдний олз нь болно.

8. Чи олон үндэстнийг тонон дээрэмдсэн учиртэдгээр ард түмнүүдээс үлдэгсэд бүгд чамайг тонох болно.Энэ нь газар нутаг, суурин болон оршин суугчдад үйлдсэнхүний цус урсгалт, хүчирхийллээс болж байгаа юм.

9. Гамшиг сүйрлийн савраас аврагдаж,өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!

бүрэн бүлгийг уншина уу Хабаккук 2