Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хабаккук 1:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Миний Ариун Нэгэн, ЭЗЭН, Бурхан минь, Та өнө мөнхөөс байгаагүй гэж үү?Бид үхэхгүй. ЭЗЭН, Та шүүлтийн төлөө тэднийг томилсон билээ.Хад минь, Та засан залруулахын тулд тэднийг тогтоон тавьсан.

13. Таны мэлмий бузар мууг зөвшөөрч чадахааргүй дэндүү ариун юм.Бузар харгис явдлыг Та таашаан харж чадахгүй билээ.Яагаад Та хар санаагаар үйлдэгчдийг таашаан харна вэ?Балмад этгээдүүд өөрсдөөс нь илүү зөв шударга ардыг залгиж байхадюунд Та анир чимээгүй байна вэ?

14. Яагаад Та хүмүүсийг тэнгисийн загас мэт,дээрээ захирагчгүй мөлхөгч амьтад мэт бүтээсэн юм бэ?

15. Халдеичууд тэднийг бүгдийг нь дэгээгээр гохдон татаж,тороороо шүүрдэн барьж, загасчилдаг торондоо тэднийг цуглуулдаг.Тэгээд тэд баярлалдан хөөрч байна.

16. Тийм учраас тэд өөрсдийн торонд тахил өргөж,загасчилдаг торондоо зориулан утлага уугиулдаг.Учир нь эдгээр зүйлсээр тэдний олз омог нь арвин бөгөөдхоол хүнс нь элбэг дэлбэг байдаг юм.

17. Тэд тороо хоослож, үндэстнүүдийг хэлтрүүлэлгүйгээр хядсаар л байх юм гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Хабаккук 1