Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 9:25-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил өргөж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр тахилуудын хамт утлага уугиулдаг байлаа. Тэрээр өргөө барих ажлаа дуусгалаа.

26. Соломон хаан бас Едом нутаг, Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг босгов.

27. Далайг сайн мэддэг далайчдаас өөрийн зарц нарыг Хирам явуулж, Соломоны зарц нарт туслуулж байв.

28. Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 9