Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 8:63-66 Ариун Библи, 2004 (АБ2004)

63. Соломон ЭЗЭНд зориулан эвийн тахилын өргөлд хорин хоёр мянган үхэр, зуун хорин мянган хонь өргөв. Хаан ба Израилийн бүх хөвгүүд ЭЗЭНий өргөөг ЭЗЭНд зориулсан юм.

64. Тэр өдөртөө хаан шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг өргөхийн тулд ЭЗЭНий өргөөний өмнө байрлах талбайн төвийг ариусгасан юм. Яагаад гэвэл ЭЗЭНий өмнө байх тахилын хүрэл ширээ нь шатаалт тахил, идээн өргөл, эвийн тахилын өөхийг багтааж чадахгүй дэндүү жижиг байлаа.

65. Тэр үед Соломон болон түүнтэй хамт Хаматын хоолойноос Египетийн горхи хүртэлх асар их чуулган буюу бүх Израиль долоо хоног бас дахин долоо хоног, нийтдээ арван дөрвөн хоног ЭЗЭНий өмнө баяр наадмыг сахив.

66. Найм дахь өдөрт Соломон ард түмнийг буцаан явуулахад, тэд хааныг ерөөв. ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхан уруу харьцгаалаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 8