Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 8:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.

5. Соломон хаан болон түүний өмнө цугласан бүх Израилийн чуулган хамтдаа авдрын өмнө тоолж тооцоолж барахгүй их хонь, үхрээр тахил өргөлөө.

6. Дараа нь тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу хамгийн ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.

7. Херубууд далавчаа авдран дээгүүр дэлгэж, авдар болон дамнуургуудыг дээрээс нь халхалж байв.

8. Харин дамнуургууд нь урт учир тэдгээрийн үзүүрүүд нь дотоод ариун газрын наана байх ариун газраас харагдаж байлаа. Гэвч ариун газрын гаднаас тэдгээр нь харагдахааргүй байв. Тэдгээр дамнуургууд энэ өдрийг хүртэл тэндээ бий.

9. Хоребт байхдаа Мосе тийшээ хийсэн хоёр чулуун хавтангаас өөр юу ч авдар дотор байхгүй байв. Хореб бол Израилийн хөвгүүд Египет газраас гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар юм.

10. Тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв.

11. ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа.

12. Тэгэхэд Соломон—ЭЗЭН өтгөн үүлэн дотор оршино.

13. Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар,сүрлэг өргөөг Танд барьж босголоохэмээн өгүүлэв.

14. Үүний дараа хаан эргэн харж, тэднийг зогсож байх зуур нь Израилийн бүх чуулганыг ерөөлөө.

15. Тэрээр—Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн амаар миний эцэг Давидад хэлсэн бөгөөд Өөрийнхөө мутраар тэр бүхнийг биелүүлж өглөө. Тэрээр айлдахдаа

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 8