Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 8:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Тахилч нарыг ариун газраас гарсны дараа ЭЗЭНий өргөөг үүл дүүргэв.

11. ЭЗЭНий цог жавхлан ЭЗЭНий өргөөг дүүргэсэн учраас тахилч нар үйлчлэлээ хийж чадахгүй байлаа.

12. Тэгэхэд Соломон—ЭЗЭН өтгөн үүлэн дотор оршино.

13. Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар,сүрлэг өргөөг Танд барьж босголоохэмээн өгүүлэв.

14. Үүний дараа хаан эргэн харж, тэднийг зогсож байх зуур нь Израилийн бүх чуулганыг ерөөлөө.

15. Тэрээр—Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Тэр Өөрийн амаар миний эцэг Давидад хэлсэн бөгөөд Өөрийнхөө мутраар тэр бүхнийг биелүүлж өглөө. Тэрээр айлдахдаа

16. “Миний ард түмэн болох Израилийг Египетээс удирдан гаргасан өдрөөс хойш Би Өөрийн нэрийг байлгахаар өргөөг бариулах гэж Израилийн бүх овгоос аль ч хотыг сонгоогүй юм. Харин өөрийн ард түмэн Израилийг захируулахаар Би Давидыг сонгосон билээ” хэмээсэн юм.

17. Израилийн Бурхан ЭЗЭНий нэрд зориулж өргөө барих гэсэн санаа миний эцэг Давидын зүрхэнд байсан.

18. Харин ЭЗЭН миний эцэг Давидад “Миний нэрд зориулж өргөө барина гэсэн санаа зүрхэнд чинь байгаа учир маш сайн байна.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 8