Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 7:30-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Тавиур бүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор тал бүрдээ цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв.

31. Орой дээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм.

32. Дөрвөн дугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв.

33. Дугуйнуудын хийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил байжээ. Дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутган хийсэн юм.

34. Тавиур бүрийн дөрвөн буланд дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг болж байв.

35. Тавиурын оройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул байх бөгөөд хүрээ нь үүний нэгэн хэсэг байв.

36. Тэрээр тавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг цулгай зайнд нь багтааж, мөн тойруулан цэцгэн хэлхээ сийлбэрлэжээ.

37. Тэр арван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв.

38. Хирам тавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.

39. Дараа нь тавиуруудын тавыг дуганы баруун талд, тавыг дуганы зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу урд зүг уруу чиглүүлэн дорно зүгт байрлуулсан юм.

40. Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ.

41. Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр толгой, оройд нь суулгасан толгойнуудыг чимэглэхээр зүүсэн хоёр унжлага,

42. баганын оройн толгой дахь унжлагад чимэг болгон хоёр эгнээгээр суулгаж өгсөн дөрвөн зуун сэмбэрүү,

43. арван тавиур, тавиур дээр тавих арван угаалгын сав,

44. нэг тэнгис болон тэнгисийн доорх арван хоёр үхрийг,

45. сав суулга, утгуур, хул аяга гэх мэт Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөн доторх энэ бүх хэрэгсэл өнгөлсөн хүрлээр хийсэн байв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 7