Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 7:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Хоёр баганын орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганын толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ.

21. Тэрээр хос баганыг гол танхимын үүдний танхимд босгосон байв. Баруун талын баганыг босгож Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ.

22. Баганануудын оройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ.

23. Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа.

24. Амсрынх нь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв.

25. Тэнгисийг арван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг, гурав нь баруун зүг, гурав нь өмнө зүг, нөгөө гурав нь зүүн зүг харсан байжээ. Тэнгис нь тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв.

26. Тэнгис нь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.

27. Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тус бүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 7