Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 7:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэрээр Ливаны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь хуш модон дөрвөн эгнээ баганын дээр баригдсан бөгөөд багананууд нь хушин хөндлөвчүүдийг тулж байв.

3. Дөчин таван багана дээр тогтдог ба эгнээ бүрд нь арван таван баганатай хажуугийн өрөөнүүдийг хушаар дээвэрлэсэн.

4. Цонхнууд нь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээ байрласан байв.

5. Бүх хаалга ба хүрээнүүд дөрвөлжин хэлбэртэй тортой байснаас гадна цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ.

6. Дараа нь Соломон мөн тавин тохой урт, гучин тохой өргөн баганат танхимыг байгуулсан бөгөөд уг танхимын өмнө талд үүдний танхим, багананууд ба босго байрлаж байлаа.

7. Тэрээр хүмүүсийг шүүхийн тулд сэнтийт танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь бүхэлд нь хуш модоор доторлов.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 7