Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 6:8-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа.

9. Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв.

10. Түүнчлэн тэр өргөөний харалдаа тус бүр таван тохой өндөр өрөөнүүд байгуулсан ба тэдгээр нь өргөөтэй хушин хөндлөвчөөр холбогдож байлаа.

11. ЭЗЭНий үг Соломонд ирж,—

12. Чиний бариулж байгаа энэ өргөөний тухайд гэвэл, хэрэв чи Миний тогтоолуудын дотор алхаж, Миний зарлигийг дагаж, Миний бүх тушаалуудыг сахин амьдарвал чиний эцэг Давидад айлдсан үгээ Би чамаар гүйцэтгүүлэх болно.

13. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.

14. Соломон өргөөг барьж дуусгалаа.

15. Тэгээд өргөөний дотор талын шалнаас тааз хүртэлх ханыг хуш модон банзаар бүрж, өргөөний шаланд агар банз дэвсэв.

16. Тэрээр өргөөний хоймрын хорин тохой хэсэг газрыг дотоод ариун газар буюу хамгийн ариун газар болгон тусгаарлаж, хуш модон банзаар шалнаас тааз хүртэл барьж босгов.

17. Өргөө буюу дотоод ариун газрын өмнөх гол танхимын урт нь дөчин тохой байв.

18. Өргөөг хулуу болон цоморлигоо нээсэн цэцгэн сийлбэр бүхий хуш модоор доторлосон учир чулуу нь огт харагдахааргүй болжээ.

19. ЭЗЭНий гэрээний авдрыг залахын тулд тэрээр өргөө доторх дотоод ариун газрыг бэлтгэжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 6