Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 6:27-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Соломон хос херубуудыг дотоод өргөөний голд залав. Херубуудын далавчууд нь дэлгэгдсэн бөгөөд нэг херубын далавч нэг талын хананд, нөгөө херубын далавч нөгөө талын хананд хүрч байв. Тэдний далавчууд нь өргөөний голд хоорондоо шүргэн байлаа.

28. Херубуудыг ч мөн тэрээр алтаар бүрсэн байлаа.

29. Дараа нь өргөөний бүх ханануудыг тойруулсан буюу дотоод, гадаад ариун газруудад тэрээр херубууд, далдуу мод болон цоморлигоо дэлгэсэн цэцэгсийн дүрсийг сийлжээ.

30. Тэрээр өргөөний шал буюу дотоод, гадаад ариун газруудын шалыг алтаар бүрэв.

31. Дотоод ариун газар уруу нэвтрэх үүдэнд чидун модоор хаалгануудыг, холбоосуудыг нь болон таван талт хүрээг хийв.

32. Тэрээр чидун модон хоёр хаалга хийж, дээр нь херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, алтаар бүрсэн байлаа.

33. Ийнхүү гол танхимын үүдэнд тэрээр дөрвөн талт хүрээг чидун модоор хийжээ.

34. Хоёр хаалгыг нь агар модоор хийв. Хаалга тус бүр нь эвхэгддэг хос хавтаснаас бүтэж байлаа.

35. Тэдгээрийн дээр тэрээр херубууд, далдуу мод, цоморлигоо дэлгэсэн цэцгүүдийг сийлж, дээгүүр нь жигд тархахаар алтаар бүрсэн байлаа.

36. Тэрээр дотоод хашааг гурван үе зассан чулуу болон нэг үе хуш модон дүнзээр хийжээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 6