Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 6:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүд Египетийн газраас гарснаас хойш дөрвөн зуун ная дахь жилд, Израильд Соломоны хаанчлал тогтсоны дөрөв дэх жилийн хоёрдугаар сард буюу Зив сард Соломон ЭЗЭНий өргөөг барьж эхэлжээ.

2. Соломон хааны ЭЗЭНд зориулан барьсан өргөө нь жаран тохой урт, хорин тохой өргөн, гучин тохой өндөр байлаа.

3. Өргөөний гол танхимын өмнөх үүдний танхим нь хорин тохой урт байв. Танхимын урт нь өргөөний өргөнтэй эн чацуу бөгөөд өргөөний өмнөх хананаас урагш арван тохой илүү хийгджээ.

4. Өргөөнд зориулж тэрээр нарийхан сараалжин цонхнууд хийв.

5. Гол танхим ба дотоод ариун газрыг хамруулсан өргөөний ханануудыг тойруулан тэдгээртэй зэрэгцээ барилга барьжээ. Ийнхүү эргэн тойронд тэрээр хажуугийн өрөөнүүдийг бий болгов.

6. Доод давхрын өрөөнүүд таван тохой, дунд давхрынх нь зургаан тохой, дээд давхрынх нь долоон тохой өргөн байв. Дүнзнүүдийг өргөөний ханатай залгахгүйн тулд гадна талд өргөөний хананы эргэн тойронд тэрээр давхар дам нуруу хийж өгөв.

7. Өргөөг босгох үед чулууны ил уурхайд сайтар өнгөлж боловсруулсан чулуугаар барьсан тул алх эсвэл сүх эсвэл ямар ч төмөр багажны чимээ огтхон ч дуулдаагүй юм.

8. Хамгийн доод давхрын хажуугийн өрөөнд орох хаалгыг өргөөний баруун талд гаргажээ. Эндээс мушгирсан шатаар дунд давхар уруу, дунд давхраас дээд давхар уруу өгсдөг байлаа.

9. Тэрээр өргөөг барьж дуусаад, хуш модон банз, дүнзээр бүрэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 6