Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 5:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Миний зарц нар тэдгээрийг Ливанаас тэнгис уруу зөөн, би тэднээр сал хийж таны товлосон газар уруу тэнгисээр хөвүүлэн, дараа нь салаа задлан чи тэднийг цааш татан авна биз ээ. Танаас миний хүсэх юм бол миний гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс бэлтгэж өгөөч гэсэн хариу ирүүлэв.

10. Соломоны хүссэнээр хуш болон нарсан дүнзийг Хирам бэлтгэж өгчээ.

11. Тэгэхэд Хирамын гэрийнхэнд хэрэглэх идээ хүнс болгон хорин мянган кор гурил, хорин кор шахсан тосыг Соломон илгээв. Соломон Хирамд жил бүр ийнхүү өгчээ.

12. ЭЗЭН амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өгөв. Хирам Соломон хоёрын хооронд амар тайван тогтож, тэр хоёр гэрээ байгуулжээ.

13. Соломон хаан бүх Израилиас гучин мянган эрсийг албадлагын ажилд дайчлав.

14. Тэрээр тэднийг арав арван мянгаар нь сар сараар ээлжлүүлэн Ливан уруу илгээж, Ливанд нэг сар, нутагт нь хоёр сар байлгадаг байв. Албадан ажиллаж байгаа хүмүүсийг Адонирам хариуцдаг байв.

15. Соломонд ачаа зөөх далан мянган хүн, мөн ууланд чулуу цавчих наян мянган хүн байлаа.

16. Үүнээс гадна ажиллагсдыг захирч, ажлыг хянах гурван мянга гурван зуун даамал байв.

17. Хаан зарлиг буулгасанд өргөөний суурийг зассан чулуугаар тавихын тулд тэд том үнэт чулуу олборложээ.

18. Соломон ба Хирамын барилгачид болон гебалчууд чулууг засаж, өргөөний барилгад хэрэглэх дүнз чулуунуудыг бэлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 5