Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 4:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Натаны хүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз,

6. Ахишар ордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа.

7. Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.

8. Тэдгээрийн нэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур,

9. Маказын, Шаалбимын, Бет-шемешийн болон Елонбет-хананы нутагт Бендекер,

10. Аруббот нутагт Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан)

11. Дорын бүх өндөрлөг нутагт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа),

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 4