Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 4:21-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.

22. Соломоны нэг өдрийн хэрэглэх зүйлс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай,

23. арван тарган үхэр, бэлчээрийн хорин үхэр, буга, бор гөрөөс, согоо, таргалуулсан янзага зэргээс гадна зуун хонь байлаа.

24. Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.

25. Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 4