Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 4:11-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Дорын бүх өндөрлөг нутагт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа),

12. Таанах, Мегиддо мөн Иезреелийн өмнөх Заретаны хажууд байх Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана,

13. Рамот-гилеадад Бен-гебер (Гилеадад байх Манассегийн хүү Иаирын бүх тосгон, мөн Башанд байх Аргоб, бүс нутаг буюу хүрэл хаалга, хана хэрэмнүүд бүхий жаран том хот түүнийх байлаа),

14. Маханаим нутгийг Иддогийн хүү Ахинадаб,

15. Нафталид Ахимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ),

16. Ашер ба Веалотод Хушаин хүү Баана,

17. Иссахарт Паруагийн хүү Иехошафат,

18. Бениаминд Елагийн хүү Шимеи,

19. аморичуудын хаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байлаа.

20. Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.

21. Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.

22. Соломоны нэг өдрийн хэрэглэх зүйлс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай,

23. арван тарган үхэр, бэлчээрийн хорин үхэр, буга, бор гөрөөс, согоо, таргалуулсан янзага зэргээс гадна зуун хонь байлаа.

24. Учир нь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хааныг захирах эрх мэдэлтэй байв. Түүний эргэн тойронд амар амгалан байв.

25. Соломоны өдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модон дор аюулгүй амьдарчээ.

26. Соломон тэрэгнүүддээ зориулсан дөчин мянган жүчээтэй бөгөөд арван хоёр мянган морьтонтой байв.

27. Орон нутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа.

28. Тэд бас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв.

29. Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 4