Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 4:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ.

2. Түүний түшмэд нь гэвэл: Задокийн хүү Азариа нь тахилч,

3. Шишагийн хөвгүүд болох Елихореф ба Ахиа нар хэрэг хөтлөгчид, Ахилудын хүү Иехошафат нь бичээч,

4. Иехоиадагийн хүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилчид,

5. Натаны хүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз,

6. Ахишар ордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа.

7. Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.

8. Тэдгээрийн нэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур,

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 4