Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 3:20-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босон, таны шивэгчин намайг унтаж байхад хажуугаас минь хүүг минь аваад, өөрийнхөө өвөрт хийн, харин өөрийн үхсэн хүүхдийг миний өвөрт хийсэн байлаа.

21. Өглөө би хүүгээ хөхүүлэх гэж босоод хартал тэр үхчихсэн байв. Харин би өглөө хүүхдийг няхуур ажиглан хартал тэр нь миний төрүүлсэн миний хүү биш байсан юм гэв.

22. Тэгтэл нөгөө эмэгтэй—Үгүй! Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү гэж арцав. Тэгтэл эхний эмэгтэй—Үгүй! Үхсэн нь чиний хүү, харин амьд буй нь миний хүү гэж маргав. Тэд ийн хааны өмнө хэрэлдэв.

23. Тэгэхэд хаан—Нэг нь “Амьд буй нь миний хүү, харин үхсэн нь чиний хүү” гэж хэлж байхад, нөгөөдөх нь “Үгүй! Чиний хүү үхсэн, харин миний хүү амьд” гэж байна гэж хэлэв.

24. Хаан—Надад сэлэм аваад ир гэв. Иймээс түшмэд хааны өмнө сэлэм авчрав.

25. Хаан—Амьд буй энэ хүүхдийг хоёр хэсэг болгон хувааж, талыг нь нэг эмэгтэйд, нөгөө талыг нь нөгөө эмэгтэйд өгөгтүн гэж тушаав.

26. Амьд буй хүүхдийн эх нь хүүгээ маш их өрөвдсөн учраас хаанд хандан—Өө эзэн минь, амьд буй хүүхдийг түүнд өг дөө. Түүнийг битгий л алаач гэж гуйв. Харин нөгөө эмэгтэй нь—Тэр минийх ч болохгүй, чинийх ч болохгүй. Түүнийг хуваатугай! гэж хэлжээ.

27. Хаан—Эхний эмэгтэйд амьд буй хүүхдийг өгөгтүн. Хүүг бүү ал. Хүүгийн эх нь тэр мөн байна хэмээн лүндэн буулгажээ.

28. Бүх Израиль хүмүүс хааны шийдвэрлэсэн шүүлтийн талаар сонсоод, шүүлтийг удирдан явуулахын тулд Бурханы мэргэн ухаан хаанд буйг тэд үзээд, хаанаас эмээв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 3