Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 3:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хэрэв чи эцэг Давид шигээ Миний тогтоол, тушаалуудыг сахин, Миний замаар явбал, Би чиний амьдралыг уртасгана гэж айлдлаа.

15. Тэгэхэд Соломон сэрээд хартал, энэ нь зүүд байв. Тэрээр Иерусалимдаа ирж, ЭЗЭНий гэрээний авдрын өмнө зогсож, шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөн, бүх түшмэддээ зориулан найр хийжээ.

16. Үүний дараа, янхан байсан хоёр эмэгтэй хаан уруу ирэн, түүний өмнө зогсов.

17. Нэг эмэгтэй нь—Эзэн минь, энэ эмэгтэй бид хоёр нэг гэрт амьдардаг юм. Энэ эмэгтэй гэр дотор байхад би хүүхэд төрүүлсэн билээ.

18. Намайг хүүхэд төрүүлснээс хойш гурван өдрийн дараа энэ эмэгтэй ч бас хүүхэд төрүүлээд, бид хамт байсан. Гэрт биднээс гадна өөр хүн байгаагүй, зөвхөн бид хоёр л гэрт байв.

19. Энэ эмэгтэй унтаж байхдаа хүүхдээ няц дарснаас, хүүхэд нь шөнө нас барсан билээ.

20. Тэгээд энэ эмэгтэй шөнө дунд босон, таны шивэгчин намайг унтаж байхад хажуугаас минь хүүг минь аваад, өөрийнхөө өвөрт хийн, харин өөрийн үхсэн хүүхдийг миний өвөрт хийсэн байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 3