Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 22:12-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Бүх эш үзүүлэгчид—Рамот-гилеад уруу явж, амжилт ол. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж эш үзүүлцгээж байлаа.

13. Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан—Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.

14. Харин Микаиа—ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. ЭЗЭНий надад юу хэлснийг би ярих болно гэлээ.

15. Түүнийг хааны өмнө ирэхэд, хаан түүнээс—Микаиа, бид Рамот-гилеадыг довтлохоор хөдлөх үү, эсвэл татгалзах уу? гэж асуусанд Микаиа түүнд—Явж, ялагтун. ЭЗЭН тэр газрыг хааны гарт өгөх болно гэжээ.

16. Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.

17. Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэтуулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг”гэв хэмээн өчлөө.

18. Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.

19. Микаиа—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.

20. ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа.

21. Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” хэмээв.

22. ЭЗЭН түүнээс “Яаж?” хэмээн асуухад тэрээр хариуд нь “Би явж, түүний бүх эш үзүүлэгчдийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татаж, ятгагтун. Явж, үүнийгээ хийгтүн” хэмээлээ.

23. Тиймээс одоо үзэгтүн, ЭЗЭН эдгээр бүх эш үзүүлэгчдийн тань аманд хуурдаг сүнсийг хийсэн билээ. ЭЗЭН таны эсрэг гай гамшгийг тунхаглажээ гэв.

24. Тэгэхэд Хенаанагийн хүү Зедекиа дөхөн ирж, Микаиагийн хацрыг алгадаад—ЭЗЭНий Сүнс чамд ярихаар надаас яаж ирсэн бэ? гэв.

25. Микаиа—Үзэгтүн, дотоод өрөө уруу нуугдахаар орох тэр өдөр чи ойлгоно гэв.

26. Израилийн хаан—Микаиаг аваад, хотын захирагч Амон болон хааны хүү Иоаш уруу буцаагтун.

27. Мөн “Хаан тушаахдаа «Намайг эсэн мэнд буцан иртэл энэ хүнийг шоронд байлган, зөвхөн талх усаар хомсхон тэжээ» гэж байна” гэж хэл гэв.

28. Микаиа—Хэрэв та үнэхээр эсэн мэнд буцаж ирвэл ЭЗЭН надаар дамжуулан яриагүй гэсэн үг гээд,—Бүх ард түмэн, сонсогтун гэв.

29. Ингээд Израилийн хаан, Иудагийн хаан Иехошафат нар Рамот-гилеадын эсрэг хөдлөв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 22