Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 21:17-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэгэхэд ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж айлдсан нь—

18. Босогтун. Самарид байгаа Израилийн хаан Ахабтай уулзахаар явагтун. Тэр одоо Наботын усан үзмийн цэцэрлэгийг өөрийн болгон авахаар тэр газарт очоод байгаа.

19. Чи түүнтэй ярихдаа “ЭЗЭН ийн айлдаж байна. «Чи алчихаад, мөн эд хөрөнгийг нь авах нь уу?»”. Чи бас түүнд “ЭЗЭН ийн айлдаж байна. «Наботын цусыг ноход долоож буй тэр газарт, чиний цусыг ч бас ноход долоох болно»” гэж хэлээрэй хэмээжээ.

20. Ахаб Елиад—Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа—Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэхээр чи өөрийгөө худалдсан билээ.

21. Үзэгтүн. Би чам дээр гай гамшгийг буулган, чамайг бүрмөсөн шүүрдэн хаях болно. Израиль дахь чөлөөт, боол нь хамаагүй бүх эрчүүдийг Ахабаас би тастан хаях болно.

22. Чи Израилиар гэм үйлдүүлэн, Миний уурыг хүргэсэн учир Би чиний гэрийг Небатын хүү Иеробоамын гэр шиг, бас Ахиагийн хүү Баашагийн гэр шиг болгоно.

23. ЭЗЭН бас Иезебелийн тухай айлдахдаа “Иезреелийн хэрмийн дэргэд ноход Иезебелийг зулгаах болно” гэв.

24. Ахабт хамаарах хүмүүсээс хэн нэгэн хот дотор үхэх аваас хүүрийг нь ноход идэж, талд үхсэн нэгнийг нь огторгуйн шувууд тоншин идэх болно гэж хэлэв.

25. Ахабтай адил эхнэр Иезебелийнхээ уруу таталтанд автан ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу үйл хийхээр өөрийгөө худалдсан хүн урд өмнө байгаагүй билээ.

26. Израилийн хөвгүүдийн өмнө ЭЗЭНий хөөн зайлуулсан аморичуудын бүхий л үйлдлийн дагуу Ахаб шүтээнд мөргөхдөө маш бузар зүйлийг хийсэн юм.

27. Ахаб эдгээр үгийг сонсмогцоо хувцсаа уран, таар өмсөж, мацаг барин, тааран хувцастайгаа хэвтэж, цөхрөн явах болжээ.

28. Тэр үед ЭЗЭНий үг тишбе хүн Елиад ирж—

29. Миний өмнө Ахаб өөрийгөө хичнээн даруу болгосныг чи харж байна уу? Тэр өөрийгөө Миний өмнө даруу болгосон тул Би түүнийг амьд байхад нь гай гамшиг буулгахгүй, харин түүний хүүгийн үед гэр дээр нь гай зовлон авчирна гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 21