Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:16-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.

17. Мужуудын захирагчдын дундах залуу тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд—Самариас хүмүүс гарч, ирж байна гэж мэдэгджээ.

18. Бен-хадад—Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав.

19. Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.

20. Тэд тус бүр нэг дайсныг алжээ. Арамейчууд зугтаж, израильчууд тэдний хойноос хөөлөө. Арамын хаан Бен-хадад морин цэргүүдийн хамт мориндоо мордон зугтжээ.

21. Израилийн хаан довтолж морьд болон тэрэгнүүдийг цохисон бөгөөд арамейчуудыг үй олноор устгав.

22. Тэгэхэд эш үзүүлэгч Израилийн хаанд ойртон ирж, түүнд—Явж, өөрийн хүчийг сэлбээд, юу хийх ёстойгоо харан хүлээгтүн. Ирэх жилийн эхэнд Арамын хаан чиний эсрэг довтлон ирнэ гэв.

23. Арамын хааны түшмэд хаандаа—Тэдний бурхад уулын бурхад учир тэд биднээс хүчтэй байсан юм. Харин тэдэнтэй тал газарт тулалдахыг бидэнд зөвшөөрвөл бид үнэхээр тэднээс хүчтэй байх болно.

24. Үүнийг хийгтүн. Бүх хаадыг тушаалаас нь буулган, оронд нь өөр ахмадуудыг тавь.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20