Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:13-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Тэр үед нэгэн эш үзүүлэгч Израилийн хаан Ахабт ирэн,—ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ийм их цэргийг үзсэн үү? Харагтун. Өнөөдөр би тэднийг чиний гарт оруулж, чи Миний ЭЗЭН мөн болохыг мэднэ” хэмээв гэж хэлэв.

14. Ахаб—Хэнээр үүнийг хийлгэх вэ? гэсэнд эш үзүүлэгч—ЭЗЭН ийн айлдаж байна. “Мужуудын захирагчдын дундах залуусаар үүнийг хийлгэнэ” хэмээв гэж хариулав. Тэгэхэд Ахаб—Хэн тулааныг эхлүүлэх вэ? гэсэнд эш үзүүлэгч—Та гэж хариулав.

15. Ингээд Ахаб мужуудын захирагчдын дундаас залуусыг цуглуулахад хоёр зуун гучин хоёр хүн байв. Тэдний дараа тэрээр бүх хүмүүсийг буюу Израилийн бүх хөвгүүдийг цуглуулахад долоон мянган хүн байв.

16. Ахабын цэргүүд үд дунд довтолгоогоо эхэлжээ. Тэр үед Бен-хадад өөрт нь тусалж буй гучин хоёр хаадын хамт цацартаа архидан согтуурч байлаа.

17. Мужуудын захирагчдын дундах залуу тэргүүлэн хөдлөв. Бен-хадад туршуулуудыг илгээхэд тэд—Самариас хүмүүс гарч, ирж байна гэж мэдэгджээ.

18. Бен-хадад—Тэд найрамдахаар ирсэн ч бай, дайтахаар ирсэн ч бай тэднийг амьдаар нь барьж ав гэж тушаав.

19. Мужуудын захирагчдын дундах залуус араасаа цэргүүдийг дагуулан хотоос гарчээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20