Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 20:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арамын хаан Бен-хадад бүх цэргээ цуглуулав. Түүнтэй хамт гучин хоёр хаад, морьд болон тэрэгнүүд цугласан байв. Тэрээр Самари хотыг бүслэн байлдав.

2. Тэрээр хот уруу элч нарыг илгээж, Израилийн хаан Ахабт хандан “Бен-хадад ийнхүү хэлж байна.

3. «Чиний алт, мөнгө минийх. Чиний хамгийн үзэсгэлэнтэй эхнэр, хүүхдүүд ч бас минийх» гэсэн” гэж хэлүүлжээ.

4. Израилийн хаан хариу үг илгээн—Хаан эзэн минь ээ, таны үгээр болох болтугай. Би болон миний эзэмшиж байгаа бүх юмс таных билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 20