Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:42-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Тиймээс хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд, түүнд—Би чамайг ЭЗЭНээр тангараглуулан, хатуу сануулахдаа “Чи тодорхой мэдэж ав. Гадагшаа гарч ямар нэг газар уруу явах өдрөө заавал үхнэ” гэж хэлсэн бус уу? Чи өөрөө ч надад “Хэлсэн үг тань сайн байна” гэж хэлсэн шүү дээ.

43. Гэтэл юунд чи ЭЗЭНий тангараг болон миний чамд даалгасан тушаалыг сахисангүй вэ? гэж зэмлэв.

44. Мөн хаан Шимеид—Миний эцэг Давидад хийсэн ба зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн бүх бузар муугаа чи санаж байгаа. Тийм учраас ЭЗЭН чиний бузар мууг толгой дээр чинь буцаан буулгана.

45. Харин Соломон хаан ерөөгдөж, Давидын хаан ширээ ЭЗЭНий өмнө мөнхийн мөнхөд бат зогсох болно гэж өгүүлэв.

46. Хаан Иехоиадагийн хүү Бенаиад тушаасанд, тэр гадагш гаран, Шимеиг хөнөөж аллаа. Ингээд хаанчлал Соломоны гарт атгагдлаа.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2