Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 2:34-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

34. Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнийг цохиж алав. Тэрээр цөл дэх өөрийн гэрт оршуулагджээ.

35. Хаан Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.

36. Ингээд хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд түүнд—Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй.

37. Учир нь чи гадагш гарч, Кидрон горхийг туулах тэр өдөр чи заавал үхэхээ баттай мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв.

38. Тэгэхэд Шимеи нь хаанд—Зөв үг байна. Миний Эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимаас гаралгүй тэнд олон өдөр амьдарчээ.

39. Гэвч гурван жилийн төгсгөлд Шимеигийн боолуудаас хоёр хүн Гатын хаан, Маакагийн хүү Ахиш уруу зугтжээ. Хүмүүс Шимеид—Харагтун. Зарц нар чинь Гатад байна гэдгийг мэдүүлэв.

40. Тэгэхэд Шимеи босож, илжгэндээ эмээл тохон, боолуудаа олж ирэхээр Гатад буй Ахиш уруу явсан билээ. Шимеи явж тэндээс боолуудаа дагуулан иржээ.

41. Шимеи Иерусалимаас Гат уруу явчихаад эргээд ирсэн гэдгийг Соломонд мэдэгджээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 2