Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 19:7-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. ЭЗЭНий тэнгэр элч хоёр дахь удаагаа дахин ирээд, түүнд хүрч,—Босоод идэж ав. Учир нь энэ аялал чиний хувьд дэндүү хүнд юм гэв.

8. Тэрээр босоод, идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр, дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.

9. Елиа тэнд агуйд орж шөнийг өнгөрөөв. ЭЗЭНий үг түүнд ирж, ЭЗЭН түүнд—Елиа, чи энд юу хийж байгаа юм бэ? гэв.

10. Тэрээр—Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.

11. ЭЗЭН—Гарч ирээд, уулан дээр ЭЗЭНий өмнө зогсогтун гэж айлдлаа. Харагтун, ЭЗЭН хажуугаар нь өнгөрөв. Асар их хүчтэй салхи ЭЗЭНий өмнөх уулсыг цуулж, хаднуудыг хэсэглэн буталж байсан боловч тэр салхин дотор ЭЗЭН байсангүй. Салхи өнгөрөн одсоны дараа газар хөдөлсөн боловч тэр газар хөдлөлтийн дотор ч ЭЗЭН байсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 19