Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 19:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Елиа айн босож, амиа аврахаар зугтан Иудад харьяалагддаг Беершебад ирэв. Тэнд өөрийн зарцаа үлдээв.

4. Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн арц модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн—Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.

5. Тэрээр арц модны дор хэвтээд унтав. Харагтун, нэгэн тэнгэр элч түүнд хүрч,—Бос, идэгтүн гэжээ.

6. Елиа харвал түүний толгойн хавьд халуун чулуунууд дээр жигнэсэн талх, ваартай ус байжээ. Тэрээр идэж уучихаад дахиад л хэвтэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 19