Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 19:14-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Елиа—Би түмэн цэргийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартан, Таны тахилын ширээнүүдийг нурааж, Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна хэмээн өчив.

15. ЭЗЭН түүнд—Яв, Дамаскийн цөл уруу явах замаараа буц. Чи Хазаелыг Арамын хаанаар томилон тослох болно.

16. Мөн Нимшийн хүү Иехүг Израилийн хаанаар томилон тослож, бас Абел-мехолагийн Шафатын хүү Елишаг өөрийнхөө оронд эш үзүүлэгчээр томилон тослох болно.

17. Хазаелын илднээс зугтсан хүн Иехүгийн гарт орж үхэх болно. Иехүгийн илднээс зугтсан хүн Елишагийн гарт орж үхэх болно.

18. Гэсэн ч Би Израильд долоон мянган хүн үлдээх бөгөөд тэд бүгд Баалын өмнө өвдөг сөгдөөгүй, түүнийг үнсээгүй хүмүүс юм гэж айлдав.

19. Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа Елишагийн дэргэд очоод, өөрийн нөмрөгөө түүнд нөмөргөв.

20. Елиша үхрүүдээ орхиод, Елиагийн хойноос гүйн,—Би аав ээжийгээ үнсчихээд таныг даган явахыг зөвшөөрнө үү гэв. Елиа түүнд—Буцаж яв даа. Би чамд юу хийж өгснийг мартуузай гэж хариулав.

21. Тэрээр Елиаг дагахаа больж, хос үхрийг авч, тахил болгон, буулгыг нь эвдэн түлж, үхрийн махыг чанаад, хүмүүст өгсөнд тэд идэцгээв. Түүний дараа тэрээр босож, Елиша Елиаг даган явж, Елиад үйлчлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 19