Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 18:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан,—Миний эзэн Елиа та мөн үү? гэв.

8. Елиа түүнд—Би байна. Явж, эзэндээ “Харагтун Елиа энд байна” гэж хэл хэмээв.

9. Обадиа—Би ямар нүгэл үйлдсэн гэж та өөрийн зарцаа Ахабын гарт өгч, алуулах гэж байна вэ?

10. Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.

11. Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм.

12. Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 18