Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 18:33-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Түүний дараа тэрээр модоо зэрэглэн тавиад, дээр нь үхрийн цавчилсан махыг тавилаа. Тэр—Дөрвөн домбыг усаар дүүргэж, шатаалт тахил болон модон дээрээ асга гэв.

34. Елиа—Хоёр дахь удаа ус хий гэхэд тэд хоёр дахь удаа үүнийг гүйцэтгэв. Тэрээр—Үүнийг гурав дахиа хий гэсэнд тэд гурав дахь удаа ус асгалаа.

35. Ус тахилын ширээг тойрон хальж асгарсан төдийгүй, тэрээр шуудууг ч мөн усаар дүүргэв.

36. Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч,—Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та бол Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг, мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.

37. Надад хариу өгөөч, ЭЗЭН минь. ЭЗЭН минь Та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав.

38. Тэгтэл ЭЗЭНий гал бууж ирэн, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог галдан шатааж, шуудуун дахь усыг ширгээж орхив.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 18