Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 18:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм.

12. Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно.

13. Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?

14. Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв.

15. Елиа—Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.

16. Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв.

17. Ахаб Елиаг хармагцаа,—Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд

18. Елиа—Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 18