Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 18:10-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.

11. Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм.

12. Би танаас салмагц ЭЗЭНий Сүнс таныг миний мэдэхгүй газар аваачих болно. Хэрэв би Ахабт очиж хэлээд, тэр таныг олж чадахгүй бол хэдийгээр таны боол би бага залуугаасаа ЭЗЭНээс эмээн ирсэн боловч Ахаб намайг алах болно.

13. Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?

14. Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв.

15. Елиа—Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.

16. Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв.

17. Ахаб Елиаг хармагцаа,—Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд

18. Елиа—Би Израилийг зовоосон бус харин чи болон чиний эцгийн гэр бүл зовоосон билээ. Юу гэвэл та нар ЭЗЭНий тушаалуудыг огоорон, Баалыг даган явсан.

19. Одоо хүн илгээн, бүх Израилийг Кармел ууланд над дээр цуглуулагтун. Иезебелийн ширээний ард хооллодог, Баалын дөрвөн зуун тавин эш үзүүлэгчийг, мөн Ашерагийн дөрвөн зуун эш үзүүлэгчийг хамт дуудан ирүүлэгтүн гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 18