Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 18:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Олон өдөр улиран өнгөрч, гурав дахь жилд ЭЗЭНий үг Елиад ирж,—Явж, Ахабтай уулз. Би газрын гадарга дээр бороо оруулах болно гэж айлдлаа.

2. Елиа Ахабт бараалхахаар явав. Тэр үед Самарид өлсгөлөн ид гаарч байлаа.

3. Ахаб гэрийн түшмэд Обадиаг дууджээ. (Обадиа ЭЗЭНээс гүнээ эмээдэг нэгэн байлаа.

4. Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг устгаж байх үед Обадиа зуун эш үзүүлэгчийг авч, тавь тавиар нь агуйд нуун, тэдэнд талх ус ханган өгч байсан юм.)

5. Ахаб Обадиад—Нутаг даяар буй булаг шандтай голын нуга хөндийгөөр яв. Бид өвс ногоотой газар олж, морь, луусуудаа амьд байлгаж, мал сүргээсээ алдахгүй байж болох юм гэж хэлэв.

6. Тэд нутгийг шинжихээр өөр хоорондоо хуваагаад, Ахаб нэг тал уруу Обадиа нөгөө тал уруу, тус тусын замаа хөөн явжээ.

7. Обадиа замдаа явж байтал түүнтэй Елиа таарав. Обадиа түүнийг таниад, нүүрээрээ газар унан,—Миний эзэн Елиа та мөн үү? гэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 18