Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 17:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт—Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.

2. ЭЗЭНий үг Елиад ирж,—

3. Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар.

4. Горхины уснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа.

5. Елиа явж ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав.

6. Хэрээнүүд түүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.

7. Тэр нутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатаж ширгэжээ.

8. Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж,—

9. Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу яваад, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв.

10. Елиа даруй босон, Зарефат уруу явлаа. Тэрээр хотын хаалганд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад—Надад уух ус вааранд хийж авчирж өгөөч гэж гуйв.

11. Тэр эмэгтэй ус авч ирэхээр явах гэж байхад Елиа түүнийг дуудан—Надад зүсэм талх авчирч өгөөч гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 17