Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 16:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Бааша ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж, тэрхүү үйлсээрээ ЭЗЭНийг хилэгнүүлж, Иеробоамын гэр шиг байсан, мөн түүгээр барахгүй Иеробоамын гэрийг устгасан тул Хананигийн хүү эш үзүүлэгч Иехүгээр дамжуулан ирсэн ЭЗЭНий үг Баашаны болон түүний гэр бүлийнх нь эсрэг байв.

8. Иудагийн хаан Асагийн хорин зургадугаар жилд Баашагийн хүү Ела Тирзад Израилийн хаан болж, хоёр жилийн турш хаанчилжээ.

9. Түүний түшмэл, түүнийг тэрэгт цэргийн хагасыг нь захирдаг жанжин Зимри түүний эсрэг хуйвалдаан гаргажээ. Тэр үед Ела нь Тирза дахь хааны гэрийг хариуцсан Арзагийн гэрт архи уун, согтсон байв.

10. Тэгэхэд Зимри орж ирэн, Иудагийн хаан Асагийн хорин долдугаар жилд Елагийн амийг хороож, Елагийн оронд Израилийн хаан боллоо.

11. Зимри хаан болж, сэнтийд залрангуутаа Баашагийн ургийн бүх хүмүүсийг хүйс тэмтрэв. Төрөл төрөгсөд, найз нөхдөөс нь ямар ч эр хүйстнийг үлдээгээгүй ажээ.

12. Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 16