Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 16:27-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Омрийн хийсэн бусад үйл явдал болон түүний хүч чадал нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

28. Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид оршуулагдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов.

29. Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав.

30. Омрийн хүү Ахаб өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв.

31. Небатын хүү Иеробоамын гэмээр явах нь түүний хувьд жирийн л зүйл байсан учир тэрээр сидончуудын хаан Етбаалын охин Иезебелтэй гэрлэж, Баалд үйлчлэн, мөргөдөг болжээ.

32. Тэрээр Самарид босгосон Баалын дуганд Баалд зориулан тахилын ширээ босгов.

33. Ахаб бас Ашераг бүтээв. Ингэснээрээ Ахаб өөрийн өмнөх Израилийн бүх хаадаас ч илүүгээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлэх зүйл хийв.

34. Ахабын үед бетел хүн Хиел Иерихог босгон барьжээ. Нуны хүү Иошуагаар дамжуулан хэлсэн ЭЗЭНий үгийн дагуу Хиел хотын суурийг тавихдаа өөрийн ууган хүү Абирамыг алдсан бөгөөд хотын дааман хаалгыг босгохдоо отгон хүү Сегубыг алдсан ажээ.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 16