Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 16:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Иехү эш үзүүлэгчээр дамжуулан Баашагийн эсрэг айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Зимри Баашагийн ургийнхныг бүгдийг нь ийнхүү устгажээ.

13. Учир нь Бааша ба түүний хүү Ела нар өөрсдөө нүгэл үйлдэж, бас Израилиар нүгэл үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.

14. Елагийн бусад үйлс болон хийсэн бүх ажил Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

15. Иудагийн Аса хааны хорин долдугаар жилд Зимри Тирзад долоон өдөр хаанчлав. Тэр үед Филистэд харьяалагддаг Гиббетоны эсрэг ард олон хуарагнан буусан байлаа.

16. Зимри хуйвалдаан зохиож, хааныг хороосныг хуарагнан буй хүмүүс сонсжээ. Тийм учраас бүх Израиль өөрсдийн цэргийн жанжин Омрийг Израилийн хаан хэмээн тэр өдөр хуарандаа өргөмжлөв.

17. Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 16