Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Хаадын Дээд 14:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Иеробоамын эхнэр тийн үйлдээд, босож Шило уруу очин, Ахиагийн гэрт ирэв. Ахиа өндөр настай болсноос хараа нь бүдгэрч, харж чадахаа больжээ.

5. ЭЗЭН Ахиад—Харагтун, Иеробоамын эхнэр өөрийн өвчтэй хүүгийнхээ талаар асуухаар чам уруу ирж байна. Чи түүнд ингэж ингэж хариул. Учир нь тэр ирэхдээ өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно гэж айлдсан байлаа.

6. Хаалгаар орж ирэх түүний хөлийн чимээг Ахиа сонсоод—Иеробоамын эхнэр, орж ирэгтүн. Юунд өөр эмэгтэй мэт харагдахыг оролдоно вэ? Би чам уруу муу мэдээ аваачихаар илгээгдсэн юм.

7. Явж, Иеробоамд “Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү хэлж байна. «Би чамайг ард түмний дундаас өргөмжилж, Миний ард түмэн болох Израилийг захирах удирдагчаар томилж,

8. Давидын ургийнхнаас хаанчлалыг тастан чамд өгсөн боловч, чи Миний зарц Давид шиг байсангүй. Давид Миний тушаалуудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан билээ.

9. Бас өөрөөс чинь өмнө байсан бүгдээс чи илүү бузар мууг үйлдэн явж, өөртөө зориулан өөр бурхад болон цутгамал, шүтээнүүдийг хийж, Намайг уурлахад хүргэн, эцэстээ Надад нуруугаа харуулсан.

10. Тийм учраас харагтун, Би Иеробоамын гэрийн дээр гай зовлонг буулгана. Израильд буй эрчүүдийг, боол ч бай, чөлөөт ч бай бүгдийг нь Иеробоамаас таслан авна. Хог новшийг юу ч үлдээлгүй шүүрддэг шиг Иеробоамын гэрийнхнийг Би цэвэрлэн шүүрдэн хаяна.

бүрэн бүлгийг уншина уу Хаадын Дээд 14